Ногоон зээлээр эко хаусаа санхүүжүүлэх бүрэн зөвлөмж
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авагчдад банкууд энгийн ипотекээс таатай нөхцөлтэй тусгай зээл санал болгодог. Банкуудын нөхцөл, тооцоолуур, бүрдүүлэх материал — бүгд нэг дор.
Үлдэх дүнг ногоон зээлээр санхүүжүүлнэ.
180 сар хүртэл урт хугацааны эргэн төлөлт.
61% хэмнэлттэй тул хамгийн бага хүүгийн шатлалд нийцнэ.
Сарын төлбөрийн тооцоолуур
Хаусын үнэ, урьдчилгаа, хүү, хугацаагаа оруулаад сарын төлбөрөө урьдчилан тооцоолоорой.
Жишээ тооцоо: талбай × 1 м² 3.8–4.0 сая ₮ (дундаж 3.9 сая ₮).
* Тооцоолол нь нийт төлбөр тэнцүү (аннуитет) аргаар хийгдсэн лавлагаа бөгөөд банкны албан ёсны тооцооллоос ялгаатай байж болно. Даатгал, шимтгэл ороогүй.
Evergreen Hill-ийн ногоон зээлийн нөхцөл
Хамтрагч банк: Хаан банк ба Төрийн банк. Эцсийн нөхцөлийг банк тогтооно.
| Ерөнхий нөхцөл | |
|---|---|
| Хамтрагч банк | Хаан банк, Төрийн банк |
| Урьдчилгаа | 20% |
| Хугацаа | 15 жил хүртэл |
| Жилийн хүү | 14.4% – 16.8% |
| Эрчим хүчний хэмнэлт | 61% |
| Хаусын үнэ | 1 м² 3.8–4.0 сая ₮ (технологийн шийдлээс хамаарна) |
| Эрчим хүчний хэмнэлт | Жилийн хүү Төрийн банкны шатлал |
|---|---|
| 20% – 40% | 16.8% |
| 41% – 60% | 15.6% |
| 61%-иас дээш Evergreen Hill | 14.4% |
Төрийн банк: зээлийн бодит өртөг 15.23%–17.64%, олголтын шимтгэл 1% (3 сая ₮-өөс хэтрэхгүй), нэмэлт орон сууц барьцаалбал урьдчилгаа 0% байж болно. Хаан банкны нөхцөлийг манай зөвлөхөөс 9009 2844 утсаар лавлана уу.
Хэрхэн хамрагдах вэ? — 4 алхам
Загвараа сонгох
Single (75.6 м²) эсвэл Premium (143 м²) загвараас сонгож, үнийн санал аваарай.
Урьдчилгаагаа бэлдэх
Үнийн дүнгийн 20%-ийг бэлдэнэ (нэмэлт барьцаатай бол 0% боломжтой).
Материал бүрдүүлэх
Орлогын бичиг баримт, лавлагаа — манай зөвлөх чиглүүлж тусална.
Гэрээ & гэр орон
Банкны шийдвэр гарч, гэрээ байгуулаад шинэ гэртээ орно.
Түгээмэл асуултууд
Ногоон зээл энгийн ипотекээс юугаараа ялгаатай вэ?
Ногоон зээл нь эрчим хүчний хэмнэлт нь баталгаажсан (20%-иас дээш хэмнэлттэй, B+ ангиллын гэрчилгээтэй) орон сууцанд зориулагдсан бөгөөд зах зээлийн энгийн ипотекээс бага хүүтэй. Төрийн банкинд хэмнэлтийн түвшин өндөр байх тусам хүү буурдаг — 61%-иас дээш хэмнэлттэй бол жилийн 14.4%.
Evergreen Hill-ийн хаус ногоон зээлд тэнцэх үү?
Тийм. Evergreen Hill 61% эрчим хүчний хэмнэлттэй — сэргээгдэх эрчим хүч, Hybrid inverter ба батарей, дулаан сэргээгч ERV агаар сэлгэлт, эрчим хүчний хэмнэлттэй цонхтой. Хаан банк болон Төрийн банкаар хамрагдах боломжтой; Төрийн банкны шатлалаар хамгийн бага хүүгийн (14.4%) түвшинд нийцнэ.
Урьдчилгаа 0% байж болох уу?
Төрийн банкны нөхцөлөөр нэмэлт орон сууц барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр 0% байх боломжтой. Хаан банкны нөхцөлийг манай зөвлөхөөс лавлана уу.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Үндсэн багц: зээлийн өргөдөл, иргэний үнэмлэх, орлого баталгаажуулах баримт (НДШ лавлагаа, ажлын газрын тодорхойлолт), урьдчилгаа төлбөрийн баримт, худалдан авах гэрээ. Хамтран зээлдэгч мөн адил бүрдүүлнэ. Банк бүрийн жагсаалт бага зэрэг ялгаатай тул зөвлөхтэйгөө нягтлаарай.
Ногоон зээлийн зөвлөгөө үнэгүй аваарай
Манай борлуулалтын зөвлөх таны нөхцөлд тохирсон банк, тооцооллыг гаргаж, материал бүрдүүлэхэд тусална.