Ногоон зээлээр эко хаусаа санхүүжүүлэх бүрэн зөвлөмж
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авагчдад банкууд энгийн ипотекээс таатай нөхцөлтэй тусгай зээл санал болгодог. Банкуудын нөхцөл, тооцоолуур, бүрдүүлэх материал — бүгд нэг дор.
Нэмэлт үл хөдлөх барьцаалбал 0% байх боломжтой.
240 сар хүртэл урт хугацааны эргэн төлөлт.
Эрчим хүчний хэмнэлт өндөр бол хүү буурна.
Сарын төлбөрийн тооцоолуур
Хаусын үнэ, урьдчилгаа, хүү, хугацаагаа оруулаад сарын төлбөрөө урьдчилан тооцоолоорой.
* Тооцоолол нь нийт төлбөр тэнцүү (аннуитет) аргаар хийгдсэн лавлагаа бөгөөд банкны албан ёсны тооцооллоос ялгаатай байж болно. Даатгал, шимтгэл ороогүй.
Банкуудын ногоон зээлийн нөхцөл
2026 оны 7-р сарын байдлаарх банкуудын албан ёсны мэдээлэл. Эцсийн нөхцөлийг банкнаас баталгаажуулна уу.
| Нөхцөл | Голомт банк Ногоон орон сууц худалдан авах |
Төрийн банк ЭХ хэмнэлттэй АОС барих |
|---|---|---|
| Жилийн хүү | 15.6% – 16.8% | 14.4% – 16.8% (хэмнэлтийн түвшнээс шатлалтай) |
| Зээлийн бодит өртөг | 16.77% – 18.16% | 15.23% – 17.64% |
| Хугацаа | 240 сар хүртэл | 240 сар хүртэл |
| Урьдчилгаа | 20% (нэмэлт барьцаатай бол 0%) | 20% (нэмэлт барьцаатай бол 0%) |
| Дээд хэмжээ | Үнэлгээний 80% | 500 сая ₮ хүртэл |
| Олголтын шимтгэл | 1% (+20,000₮ өргөдөл) | 1% (дээд тал нь 3 сая ₮) |
| Гол шаардлага | EDGE, LEED эсвэл BESTGER (B+) гэрчилгээ | Эрчим хүчний хэмнэлт 20%-иас дээш (B ангилал+) |
ХасБанк, Хаан банк мөн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ногоон зээл олгодог — нөхцөлийг тухайн банкнаас, эсвэл манай зөвлөхөөс 9009 2844 утсаар лавлана уу.
Хэрхэн хамрагдах вэ? — 4 алхам
Загвараа сонгох
Single, Twin, Premium загвараас сонгож, үнийн санал аваарай.
Урьдчилгаагаа бэлдэх
Үнийн дүнгийн 20%-ийг бэлдэнэ (нэмэлт барьцаатай бол 0% боломжтой).
Материал бүрдүүлэх
Орлогын бичиг баримт, лавлагаа — манай зөвлөх чиглүүлж тусална.
Гэрээ & гэр орон
Банкны шийдвэр гарч, гэрээ байгуулаад шинэ гэртээ орно.
Түгээмэл асуултууд
Ногоон зээл энгийн ипотекээс юугаараа ялгаатай вэ?
Ногоон зээл нь эрчим хүчний хэмнэлт нь баталгаажсан (20%-иас дээш хэмнэлттэй, B+ ангиллын гэрчилгээтэй) орон сууцанд зориулагдсан бөгөөд зах зээлийн энгийн ипотекээс бага хүүтэй. Төрийн банкинд хэмнэлтийн түвшин өндөр байх тусам хүү буурдаг — 61%-иас дээш хэмнэлттэй бол жилийн 14.4%.
Evergreen Hill-ийн хаус ногоон зээлд тэнцэх үү?
Тийм. Манай хаусууд Европын стандартын дулаалга, 3 давхар шилтэй цонх, ERV агаар сэлгэлт, нарны эрчим хүчний шийдэлтэй тул эрчим хүчний хэмнэлтийн шалгуурыг хангадаг. Гэрчилгээжүүлэлтийн дэлгэрэнгүйг зөвлөхөөс лавлана уу.
Урьдчилгаа 0% байж болох уу?
Болно — Голомт болон Төрийн банкны аль алинд нэмэлт орон сууц барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр 0% байх боломжтой.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Үндсэн багц: зээлийн өргөдөл, иргэний үнэмлэх, орлого баталгаажуулах баримт (НДШ лавлагаа, ажлын газрын тодорхойлолт), урьдчилгаа төлбөрийн баримт, худалдан авах гэрээ. Хамтран зээлдэгч мөн адил бүрдүүлнэ. Банк бүрийн жагсаалт бага зэрэг ялгаатай тул зөвлөхтэйгөө нягтлаарай.
Ногоон зээлийн зөвлөгөө үнэгүй аваарай
Манай борлуулалтын зөвлөх таны нөхцөлд тохирсон банк, тооцооллыг гаргаж, материал бүрдүүлэхэд тусална.